Чихрийн шижин
өвчнийг эдгэшгүй гэдэг. Одоо хэрэглэгдэж буй эмчилгээнүүд зөвхөн хугацааг
сунгах, тогтоох л боломжтой. Тэгвэл ямар ч эм тариа хэрэглэхгүйгээр зөвхөн
хоолны дэглэм барьсаар байгаад өвчнөө эдгээж чадсан байна.
Эрүүл мэндийн
Лансет сэтгүүлийн мягмар гаригийн дугаарт энэ гайхалтай эмчилгээтэй холбоотой
судалгааны ажлыг нийтэлжээ. Судалгааны дүгнэлтэд \”Илчлэг багатай хоол
хүнс хэрэглэх нь хүний биеийн жинг хасахад нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ.
Гэвч судалгаанд оролцсон хүмүүс биеийн жингээ хасаад зогсохгүй чихрийн шижин
өвчнөө ялж, эмчилж чадлаа” гэж бичсэн байна. Эмнэлгийн хэллэг ихтэй маш олон мэдээллүүд энд байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцах боломжтой.
Эдгэшгүй гэж бодож байсан өвчнийг эдгээгээд эхэллээ. Мэдээж хувь хүний тэсвэр хатуужил, уйгагүй хичээл зүтгэлээс хамааралтай аргаар эмчилсэн байна. Харин манай улсад энэ өвчнөөр өвдөгсдийн тоо улам л нэмэгдсээр байгаа. Сүүлийн 10 жилд хоёр дахин өссөн гэсэн тоон мэдээлэл байдаг байна. Тэгвэл дэлхийтэй хөл нийлүүлж, мацаг барих аргаар чихрийн шижин өвчнөөс салцгаая.