АТГ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа мөнгө завшсан
байж болзошгүй гэх үндэслэлээр Стандартчилал хэмжил зүйн газрын дарга
Г.Гантөмөрийг хоёр албан тушаалтных нь хамтаар шалгаж эхэлсэн талаар эх сурвалж
мэдээлж байна.
Түүний
талаар гомдол мэдээлэл өнгөрсөн арван нэгдүгээр сард АТГ-т ирсэн байна.
Тодруулбал, Г.Гантөмөр даргыг төсвийн болон олон улсын төслийн мөнгөөр
стандарттай холбоотой хоёр төрлийн ном хэвлүүлдэг бөгөөд албан байгууллагуудад
200 мянган төгрөгөөр ном шахаж хувьдаа ашиг олдог тухай мэдээлэл байжээ.
Харин СХЗГ-ын дарга Г.Гантөмөр үүнийг эрс үгүйсгэжээ. Тэрбээр \”Хариуцлага
алдсан хүнийг ажлаас чөлөөлсөн. Гэтэл ажлаас халагдсаныхаа дараа АТГ-т
үндэслэлгүй гомдол гаргасан. Бид түүнийг эргүүлээд хуулийн байгууллагад
шалгуулахаар гомдол гаргасан” хэмээсэн байна.
Ж.Бат