ХОНЬ (3/21-4/19)
Дотоод агуулга нэгдлийн өдөр. Ажилсаг чадвараа дайчил чин сэтгэлээсээ. Өөрийн гадаад шинжийг зөв бүрдүүл. Өнөөдөр баялаг үйл явдлаар дүүрэн байх болно. Ажил дээр бүх зүйл сайн байх болно. Төсөв зузаарч та их мөнгөтэй болж ойрын хугацаанд мөнгөний талаар айлтгүй болно. Үүнийг дагаад хүсэл мөрөөдөл, далд хэрэгцээ ихэснэ.
ҮХЭР (4/20-5/20)
Та ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Энэ нь танд маш их урам зоригийг илгээх болно. Маргаашийнхаа амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлэхээ бодож ол. Шинэ ажлын зөвлөгч эсвэл болгоомжлол өгөх найз хэрэгтэй. Сайн найзын чинь мэргэн үгс чамайг алдаа гаргахаас сэргийлж чадна. Хуулийн үйл ажиллагаанууд амжилттай болно. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа дотоод сэтгэлээ ил гаргах нь дэмий. Эрүүл мэнддээ анхааралтай бай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сайхан өдөр. Өнөөдөр тохиолдох үйл явдлууд таныг жаргалтай болгоно. Хөгжилтэй зугаалга хийх юм бол гайхамшигтай сэтгэгдэл үлдэнэ. Хэрэв удаан хугацаагаар амрах мөнгөний юм уу цагийн боломжгүй бол оронд нь долоо хоног ганцаар байж амар. Зар сурталчилгааны аль ч хэлбэр төрөл бүрийн бараа, үйлчилгээгээр ашиг олоход тус болно. Худалдан авах, борлуулах үйл ажиллагаа цэцэглэнэ. Сайхан сэтгэлтэй нэгэн танд авьяасаа харуулахын тулд ажиллаж байж магадгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Та хэт их үйл ажиллагаагаар өөрийгөө шаналгана. Мөн та хайрын холбооноос зайлсхийхгүй бол таны амьдралд дарамт авчирна. Өөрийн дадлага туршлагад итгэснээр сайн зүйл ирнэ. Учрыг нь мэдэхгүй нууцыг тань хадгалах түнш гарч ирнэ. Ямар хүмүүстэй түншилсэнээ энэ өдөр л илүү ойлгох болно. Та энэ үдэш гэртээ байсан нь дээр.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр та ажил хэрэгч байж ажил төрлийн асуудлаа өвөрмөц аргаар шийднэ. Мөн уламжлалт бус аргаар эмчилгээ хийлгэж магадгүй. Бичиг баримтуудаа сайн цэгцэл. Ажил хэргээ шинэ жилээс өмнө амжуулах төлөвлөгөө гарга.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр эхэлсэн бүхэн бүтэлгүйтэх магадлал өндөр тул та итгэл найдвараа алдаж мэдэхээр байна. Үүнээс болж уурлаж бухимдах бололтой. Ямар ч ажил танаас ихээхэн хүчин чармайлт шаардах боловч олигтой үр дүн гарахгүй. Магадгүй таагүй мэдээ сонссоноор сэтгэл санаа тавгүйтэж, улмаар гэр бүлийн тайван амгалан байдлыг эвдэж мэдэх юм. Хэт илэн далангүй байх нь таны тухай бодох бусдын сэтгэлийг улам бүр баталгаажуулна. Иймд өөрийнхөө зовлонг өөртөө л үлдээ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийнхөө биеийг чагнаж хүнд бэрх зүйл рүү өөрийгөө бүү түлх. Та юм бодоод ганцаараа байхад тайвширч чадахгүй бол хэн нэгэнд өөрийн нууцаа хэлвэл маш анхааралтай үг хэлээ цэнэ. Заримдаа нууцаар сонссон зүйл хадгалж явахад хүнд дарамт болдог. Мөн та хэн нэгнээс ямар нэг зүйлийг нөгөө талаас нь ярихыг сонсвол энэ нь ч мөн хэцүү санагддаг. Биелүүлж чадахааргүй амлалт бүү өг. Хэрэв танд ямар нэг нууц байвал үүнийхээ талаар бод.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гэр бүлийн дотор ахуйн замбараагүй байдал, эвдрэл гэмтэл гарч болзошгүй. Найз нөхөд танилаараа дамжуулан шинэ хүнтэй танилцана. Бүтээлч төлөвлөгөөгөө өөрөө гүйцээ. Бичиг баримттай болгоомжтой харьц, өөрийн ажлын арга барилаа бүү өөрчил.
НУМ (11/22-12/21)
Оюунлаг ба бүтээлч санаанууд хэсэг хугацааны дараа үр шимээ өгөх тул санаануудаа дараа нь хэрэг болтол нь мартахгүй байх хэрэгтэй. Боломж бүрийг атгаж авч өөрийн авьяас чадвараа сорь. Зохиолчид жинхэнэ амьдралын нөхцөл байдал дээр тулгуурлан сонирхолтой ном өгүүлэл бичихийг хүснэ. Шинэ санаануудын солилцоо харилцан яриа таны оюун ухаанд үймээн бий болгоно. Бие даасан байдал танд аливаа ажлыг санаа зовохгүйгээр дуусгах чадварыг өгөх болно.
МАТАР (12/22-1/19)
Хэрэв таны сурахыг хүч байгаа шинэ сэдэв байгаа бол одоо л барьж авах цаг. Таны адал явдалд дуртай занд тохирох хэд хэдэн зохион байгуулалттай аялал байгаа тул та дараагийн амралтаа төлөвлөхөөр шийдэх хэрэгтэй байж магад. Ингэх нь та нарын олонхи нь нэгэн хэвийн ажлаас түр амрах амралт болох юм. Мөрөөдөл уран сэтгэмж таныг анхаарлаа төвлөрүүлэх, ихийг бүтээхэд саад болно.
ХУМХ (1/20-2/18)
Өдөр тутмын асуудлуудыг шинжлэхэд туйлын сайн өдөр. Ухаан санаа саруул байж санхүүгийн амжилтад хүрнэ. Санасан ажил хэрэг бүтэж, санаачлагчид нь бүх түвшний дэмжлэг, өгөөмөр санхүүжилт авна. Чухал ажлыг яаран барьж ав.
ЗАГАС (2/19-3/20)
Цаг завгүй бужигнах өдөр. Та ойр зуурын ажил ихтэй гадуур гарах завгүй байх болно. Гэрийн нөхцөл байдалд шаардлагатай найз нөхдийн харилцаа болон хамтын ажиллагаагаа шийдвэрлэх цаг. Хайрын гурвалжин илүү ээдрээтэй, шийдэхэд хэцүү болж ирнэ. Романтик хосууд анхаарал тавих, хайр халамж авах тэнцвэртэй байдлыг хүснэ. Зүрх сэтгэлдээ байгаа эрхэм хүмүүсээ хүндэл.