Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт олон ажил хийгдэж байгаагийн нэг нь эх, хүүхдэд үзүүлэх тусламжийн чанар хүртээмжийг дээшлүүлэх явдал юм. Энэ ажлын хүрээнд олон ажил зохион байгуулан ажилласны үр дүнд хүүхдийн эндэгдэл 10 тохиолдлоор буурсан ба 1000 амьд төрөлтөнд нялхсын эндэгдэл 18.3 промиль, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 26.7 промиль байгаа нь зорилтот түвшнээс 0.2 хувиар, амьгүй төрөлт 5, дутуу төрөлт 25 тохиолдлоор тус тус буурч, эхийн эндэгдэлгүй ажиллажээ.
Эх хүүхдэд үзүүлэх тусламжийн чанар хүртээмжийг дээшлүүлэх ажлын хүрээнд алсын зайн оношилгоог ашиглан 21 удаагийн цахим хурал, 22 удаа цахим сургалт, 760 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг сургалтанд хамруулж, хүнд өвчтэй хүүхдэд 3 дахь шатлалаас зөвлөгөө өгч оношлогоо эмчилгээний асуудлыг шийдвэрлэн, сумдад зөвлөх эмчийн хамтарсан үзлэгийг эх, хүүхдэд хийсэн байна.