БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал тус ЭСЯ-ны Цэргийн атташе хурандаа Тамэр Акканы хамтаар Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал хошууч генерал Я.Чойжамцын урилгаар тус сургуульд энэ сарын 6-нд зочлов.
Энэ үеэр Элчин сайд М.Ахмет Язал болон хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй талууд уулзаж, хоёр улсын батлан хамгаалахын боловсролын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон бөгөөд уулзалтын дараа Элчин сайд М.Ахмет Язал тус сургуулийн багш, судлаач нарт \”Турк Улсын гадаад бодлого” сэдвээр лекц уншсан байна.

Элчин сайд М.Ахмет Язал Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн музейд зочилсон бөгөөд тус сургуулийн захирал хошууч генерал Я.Чойжамц уулзалтын дараа Элчин сайд М.Ахмет Язалд талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулжээ.