Америкийн үндэсний сагсан бөмбөгийн Кливленд Кавальерс багийн ахлагч, сүпер од Леброн Жеймс
Лос-Анжелесийн Бренвүүдэд хоёр дахь байшингаа худалдан авсан тухай TMZ мэдээллээ.
Түүний худалдан авсан байшин нь 23 сая ам.долларын өртөгтэй. Найман
унтлагын өрөө, 11 угаалгын өрөө, цахилгаан шаттай тансаг, ая тухыг илтгэх бүхий
л шинж чанарыг агуулжээ. Жеймсийн энэхүү наймааг удахгүй Кавс-ыг орхих гэж байгаа гэсэн цуу яриатай
холбон бичиж байна. Леброн Кавс-д хийдгээ хийсэн. Одоо хаашаа явах нь түүний
дурын асуудал.
Лос-Анжелес
Лайкерстай олон удаагийн хэлэлцээр хийж байгаа. Магадгүй энэ байшин нь
Лос-Анжелестай хийж буй яриа хэлэлцээр үр дүнтэй байгаагийн илрэл байж болох л
юм.