Өнгөрөгч даваа
гарагийн үүрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманднэгэн хэрэг гарсан бөгөөд уг хэргийг гаднын нөлөөтэй хэмээн нутгийнхан ярьж
байна. Тус суманд амьдардаг валютын ченж Л.Болдбаатар /45 настай/хэмээх эрийн амьдардаг байшин өнгөрөгчдаваа гаригийн 05:50
минутад шатаж байхыг хил гарахаар явж байсан нэгэн иргэн харж
дуудлага өгчээ. Цагдаа, гал сөнөөгчид шатаж буй байшингаас нас барсан хүний цогцос
олсон бөгөөд валютын ченж Л.Болдбаатарынх болохыг тогтоожээ. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн
газар дээрх хэрэг гарсныг батлаад хүнээс \”Хэрэг гарсан нь
үнэн. Бид гаднын нөлөөтэй нас барсан эсэхийг нь тогтоохоор ажиллаж байна. Мөнгө
төгрөг нь байсан эсэхийг тодруулахаар ажиллаж эхэлсэн” гэсэн
юм. Харин орон
нутгийнхан эх эн явдлыг аллага хэмээн үзэж
байгаа аж. Тэдний ярьж буйгаар талийгаач өнгөрсөндолоо хоногийнпүрэв гаригт нэлээд их хэмжээний валют Улаанбаатараас авч (80-100 сая төгрөгтэй
дүйхүйц байж магадгүй) Алтанбулагт ирсэн аж. Мөн
талийгаачийг гэртээ бусдад
хорлогдсон юм шиг байна.. Толгойдоо гэмтэлтэй байсан гэх яриа Алтанбулагаар яригдаж байна.
Тэгээд ч гэрт нь байсан их хэмжээний мөнгө нь алга болсон гэх яриагазар авчээ. Түүнийг
таних валютын ченж нарын хэлснээр \”Талийгаач гэртээ ганцаараа амьдардаг, Хиагтад буриад бүсгүйтэй гэр бүл болж
байгаад цуцлуулсан, нэлээд мөнгө хуримтлуулан Сэлэнгэ, Улаанбаатарт үл хөддөх
хөрөнгө худалдаж авсан. Ганцаараа байхдаа биеэ хамгаалахын тулд хийн гар буу зэрэг аминд
халгүй зэвсэг гэртээ хадгалдаг байсан, гаднын хүн тэр бүр гэртээ оруулаад
байдаггүй” хэмээн хэлжээ.