Палестины Хамас бүлэглэлийн тэргүүн Исмаил Хания Израилын эсрэг шинэ
довтолгоонд орохыг ард түмэндээ уриалжээ. Тэрээр ” Бид Израилын Сионистуудын
эсрэг шинэ довтолгооныг заавал өрнүүлэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна. Тус
бүлэглэлийн ингэж мэдэгдэх болсон гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд
Трамп Иерусалим хотыг Израилын нийслэл гэж хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой бөгөөд энэ
сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп \” Иерусалимыг Израилын нийслэл гэж албан ёсоор
хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн учраас би энэхүү шийдвэрийг гаргаж байна” гэж
мэдэгджээ. Тэрээр мөн АНУ-ын Элчин сайдын
яамыг Израилын Тель-Авив хотоос Иерусалимд нүүлгэн шилжүүлэхийг Засгийн
газартаа үүрэг болгосон байна. Израиль улс 1949 онд Тусгаар тогтнолын дайн дууссаны
дараа Иерусалимыг нийслэлээрээ зарласан
бөгөөд 1967 онд б өдрийн дайны дараа Дорнод Иерусалим болон баруун Иерусалимыг өөрийн
улсдаа нэгтгэсэн ч НҮБ үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Өнөөгийн байдлаар
дэлхийн олон улс орнууд Израилын Иерусалим хотыг өөрийн нийслэл хэмээн зарлаж
байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Ж.Батдорж