Амай нэрээрээ олонд танигдсан Ж.Золбаярын бие эрс муудаж
бөөрний үйл ажиллагаа нь бүрэн зогсжээ. Тэрээр
өөрийн фейсбүүк хуудаснаа эмнэлгийн орон дээрээс live хийж уг харамсалтай
мэдээг фенүүддээ дуулгасан байна. Нийт
11 жилийн турш дэлхийн 86 орноор аялж ,Монгол
бадарчин гэх цолыг хүртсэн
Амай Африк тивээр аялж байхдаа малери өвчин туссан нь өдгөө бөөрний үйл
ажиллагааг нь ийнхүү бүрэн зогсох шалтгаан болсон аж. Дэлхийн долоон тэрбум хүн дотор хамгийн олон
орноор аялж, асар их мэдээлэл
цуглуулсан хэмээн өөрийгөө тодорхойлсон Амай төр засагтаа гомдож явдгаа
live-ийнхаа үеэр хэлсэн байна.
Өөрийн олон жилийн аяллаас олж авсан мэдлэг туршлага, мэдээллээсээ
монголчуудтайгаа хуваалцах хүсэлтээ Монголын аялал жуулчлалын яам, Соёлын яам,
Гадаад харилцааны яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоог хүртэл ямар
нэгэн хариу аваагүй байгаа юм байна.
Тэрээр одоо эмчилгээндээ сар бүр 2 сая төгрөг зарцуулдаг болсон төдийгүй
эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд өрөө ч олдохгүй эмнэлгийн коридорт хэвтэж байгаагаа
live-аараа хэлжээ.
Ж.Бат