МАХН-ын Их хурал өнөөдөр хуралдахаар товлогдсон. Хуралдаан Төрийн ордонд болох бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм. МАХН-ын Их хуралд тус намын 1000 гаруй төлөөлөгч оролцох юм байна.
Сонирхуулхад МАХН-ын Их хурал эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ эсэргүүцлээ илэрхийлж, танхайрсан мэдээ дуулдлаа. Тэрбээр энэ хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоогүй, ирсэн хүмүүс нь нийслэлийн намын тамгатай үнэмлэхтэй байгаа тул энэ хурал хууль бус гэж мэдэгдсэн гэнэ.
Тэрээр мөн өмнөх УИХ-ын гишүүнийхээ үнэмлэхийг үзүүлж, Төрийн ордонд нэвтрэхээр завджээ. Ингэхдээ З.Баянсэлэнгэ \”Миний үнэмлэх хаана ч нэвтрэх эрхтэй, намайг оруул” хэмээн хамгаалагч нараас шаардсан гэнэ. Ямартай ч хоёр тусдаа Их хурал зарласан МАХН-ын энэ удаагийн хурал Төрийн ордонд эхлээд байгаа юм байна.