Украинд баривчлагдаад байгаа Одесс мужийн захирагч асан Михаил Саакашвили
өлсгөлөн зарлахаар шийджээ. Энэ талаар түүний өмгөөлөгч Руслан Чернолуцкий
мэдэгдсэн байна. Михаил Саакашвилигийн өмгөөлөгч хэлэхдээ \”хэрвээ түүнийг 60
хоног хорих шийдвэр гаргасан ч Саакашвили өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн бөгөөд
мөн түүнд хүчээр хоол хүнс өгөхийг эрс эсэргүүцэж байгаа” хэмээн ярьжээ.
Өмгөөлөгчийнх нь хэлснээр Саакашвилигийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа
бөгөөд түүнийг баривчлах үед тэрээр найзынхаа гэрт эмчилгээ хийлгэж байсан ажээ.
Саакашвили хэлэхдээ”Энэ сарын 6-нд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко түүний
иргэншилийг хүчингүй болгосны дараа биеийн байдал нь сайнгүй байсан ба одоогоор
30 орчим кг-аар жин хасаад байгаа гэсэн байна.
Ж.Батдорж