Авьяаслаг Монголчууд” шоуны
шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат \”Авьяаслаг Азичууд” шоу нэвтрүүлэгт оролцож
өөрийн авьяас чадварыг дэлхийн хэмжээнд гайхашруулаад байгаа билээ.Эхний шалгаруулалтад үзүүлсэн үзүүлбэр нь шүүгчдээс өндөр үнэлгээ
аваад зогсохгүй хоёр хөтлөгч алтан баззер дарснаар монгол залуу
\”Авьяаслаг Азичууд” шоуны шилдгийн шилдэгт үлдсэн.
Тэгвэл Б.Шижирбат энэ ссарын 7-нд\”Авьяаслаг Азичууд” шоуны финалын
шатны шинэ үзүүлбэрээрээ найз охиндоо гэрлэх санал тавьж олныг гайхашрууллаа.
Түүний найз охин Б.Оюун-Эрдэнэ энэ талаар өөрийн цахим хуудаснаа
\’Гэрлэх санал, үзүүлбэрийн талаар( гол санаа) юу ч мэдээгүй нэг хүн сууж
байгаа нь. Энэ бүгдийг энэ болтол нуух гэж бүгд тохирцгоочихсон, төөрүүлэх
үедээ төөрүүлж, хамт байхдаа сандарцгаагаад их юм болжээ. Тухайн үед
анзаараагүй ч эргээд бодоход ямар их хичээл зүтгэл гаргаж энэ бүгдийг зохицуулсан
байна вэ ямар их сэтгэл вэ ? гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс урсаад байх юм.
Яг мэдрэмж баяр хөөрөө үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Мөн Монгол улсын тань
нэр мандахад таны санал, сэтгэл их бага гэлтгүй чухал шүү. Хүн бүр чухал\’
хэмээн хайртай залуугаа дэмжихийг олон нийтэд уриалжээ.