Хятадын Сичань мужийн баруун-өмнө байдаг сүмийн цогцолбор галд автагдаж аврах боломжгүй бүрэн шатжээ. YouTube-суваг China Global Television Network (CGTN)-ний бичлэгт мэдээллэснээр тус 16 давхар модон цогцолбор сүм нь Азидаа хамгийн өндөр юм байна. South China Morning Post-ийн мэдээллэснээр галыг унтраахад дөрвөн цаг зарцуулсан бөгөөд хоёр давхар мөргөлийн заал бүрэн шатжээ.
Ц.Пүрэвдорж