ОБЕГ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчид \”Говийн чоно-2018” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалтыг зохион байгууллаа.Тус сургалт, дадлага сургуулийг 2018 оны тавдугаар сард баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулах юм байна.
Аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан, хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн үйл ажиллагаа, чиг үүргийн дагуу гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, АНУ болон бусад оролцогч талууд хоорондын цэрэг-иргэний хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гамшгийн хор уршгийг арилгах багаж хэрэгсэл, удирдлага, зохицуулалтын зохион байгуулалтын бүтцийг турших зорилгоор энэ удаагийн \”Говийн чоно-2018” олон улсын дадлага сургуулийг зохион байгуулна.