Монцемент төслийн 80
хувийг Монгол Улс буюу Монполимет Групп, 20 хувийг Европын Сэргээн босголт
Хөгжлийн банк эзэмшдэг.Энэ
төслийн судалгаа 10-аад жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд 2012 оноос бүтээн
байгуулалт, барилга угсралтын ажил нь эхэлсэн юм.Монцемент
төсөл нь Хөгжлийн банкны хамгийн сайн хэрэгжсэн бүтээн байгуулалтын төсөл
бөгөөд сүүлийн 20-иод жилд Монгол Улсад бий болсон инновацийн шинэ технологи
бүхий шилдэг бүтээн байгуулалтын анхны үйлдвэр болсон юм.
Сүүлийн
өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан
аж ахуйн нэгжүүдийг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн мэдээлэл дунд
Монполимет компанийн хэрэгжүүлж буй Монцемент төслийг хамруулан үндэслэлгүй
мэдээлж байгаад хариуцлагатайгаар няцаалт өгч байна.
Валютын ханшийн зөрүүнээс
болж аж ахуйн нэгжүүд болон иргэд хохирч байгааг төр анхаарах цаг болсон
Группын ТУЗ-ын гишүүн, захирал С.Энхтуяа \”Үндэсний
үйлдвэрлэгч \”Монполимет” ХХК болон
(EBRD)-тай хамтран олон улсын \”Монцемент” төслийг 2006 оноос эхлэн амжилттай
хэрэгжүүлэн өдгөө хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байгаа ба
үйлдвэрийн бүтээн байгуулалтын 2-р үе шат болох 5МВт суурьлагдсан хүчин
чадалтай хаягдал дулаанаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг (WHRG)
барьж 2016 оны 12-р сард ашиглалтад өгөөд байна. Мөн Монцемент төслийн 3-р үе
шат болох клинкер боловсруулах үйлдвэрээ 2018 онд ашиглалтад оруулахаар ажиллаж
байна.
\”Монцемент”
төслийн үр дүнд
–
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын үндэс суурийг тавьж Монгол Улсад анх удаа
дэлхийн хамгийн дэвшилтэт, ЭКО технологид суурилсан хуурай аргын жилд 1 сая
тонн Европ стандартын бүх төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай \”Монцемент”
үйлдвэрийг ашиглалтад оруулсан
–
Дорноговь аймгийн Өргөн суманд Сэнжит худгийн Шохойн чулуу олборлох ил уурхайг
ашиглалтад оруулсан нь Монгол улсын уул уурхайн салбарт олборлолтоос нэмүү
өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар төрөлжсөн эдийн засаг уруу
шилжих зорилтод томоохон алхам болсон
–
Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа хаягдал хийг ахин боловсруулж 5МВт
цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ
технологитой байгаль орчинд ээлтэй ЭКО дулааны цахилгаан станцтай болсон нь
Монцемент үйлдвэрийн төвийн эрчим хүчний системээс авах ачааллыг 30 хувиар
бууруулж байна
–
1000 гаруй инженер техникийн ажилчдыг ажлын шинэ байраар хангаж, алслагдсан
орон нутагт шинээр мэргэжлийн ур чадвар шаардах ажлын байр бий болгосон
–
Орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд
Дорноговь аймгийн Өргөн суманд төлөвлөгдсөн орон сууцны хорооллын эхний ээлжийн
88 айлын орон сууцыг 2016 оны 8-р сард ашиглалтанд орууллаа
–
Импортыг орлох бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг бүрэн хангаж валютын
урсгалыг эх орондоо нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна.
Эдийн
засгийн хүндрэлтэй энэ цаг үед манай хамт олон төслийн хүрээнд хамтрагч,
хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ хэлэлцээрээр
хүлээсэн үүргээ биелүүлж төслөө амжилттай хэрэгжүүлж буй цөөхөн аж ахуй нэгж
хамт олны нэг билээ.
Гэвч
манай байгууллага хамт олны нөр их хөдөлмөр, амжилт, нэр хүндэд ноцтойгоор
халдахуйц эх сурвалж, ор үндэслэлгүй нийтлэлийг хэвлэл мэдээллийн
хэрэгслийг ашиглан захиалгаар Монцемент үйлдвэрийн хөрөнгө оруулагч Монполимет
компани болон түүнийг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарыг Хөгжлийн
банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа мэтээр, АТГ-т шалгагдаж буй гэх мэт ор
үндэслэлгүй мэдээлэл цацаж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгаад бид маш их
харамсаж, залруулахыг шаардаж байна.
Баримт,
эх сурвалжгүй мэдээллүүдээр манай компанийн нэр хүндэд нөлөөлөх гэж оролдон жил
гаруйн хугацаанд захиалан хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж элдвээр дайрч
гүтгэн нийгмийг буруу ташаа мэдээллээр төөрөгдүүлж харлуулах үйл ажиллагаа
явуулж байна.
Монполимет
компани нь МУ-ын Хөгжлийн Банкнаас 65 сая ам. долларын санхүүжилт Монцемент
төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр
холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зээл авсан бөгөөд гэрээгээр харилцан
тохиролцсон эргэн төлөх хуваариас 2,5 жилийн өмнө нийт 45.9 сая ам. долларын
урьдчилан төлсөн төлөлттэй явж байгааг МУ-ын Хөгжлийн банкны зээлийн эргэн
төлөлтийн дүн мэдээнээс болон хариуцлагатай албан тушаалтаны хэвлэл мэдээлэлд
өгсөн мэдэгдэлээс харж болох юм.
Монполимет компанийн
хэрэгжүүлж буй Монцемент төслийн зээлийн эргэн төлөлт нь тухайн үед Монгол
Улсын Хөгжлийн банкнаас авсан хөгжлийн зээлүүд дотор сайн жишээ болохуйц
хөтөлбөр гэдгийг олон талын эх сурвалж Нүүдэл Шийдэл нэвтрүүлгээр олон нийтэд
мэдээлж байсныг онцолъё.
\”Монцемент
билдинг материалс\” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат\”Манай
компани \”Монполимет” групп болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны
хамтарсан санхүүжилтээр Дорноговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонны хүчин
чадалтай цементийн цогц үйлдвэр барих төслийг 2006 оноос хойш 10 гаруй жилийн
тууштай судалгаа, шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлж, 2014 оны сүүлээр
санхүүжилтээ амжилттай босгоод, 2015 онд үйлдвэрээ ашиглалтад өгч, зах зээлд
нэвтрүүлээд, төсөл маань амжилттай хэрэгжиж байна.
Нийт санхүүжилтийн 25 орчим хувийг бондын
эх үүсвэрээс буюу Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан. Нийт 65 сая ам.доллар
авснаас өнөөдрийн байдлаар эргэн төлөлт 33,3 сая ам.долларыг үндсэн төлбөрт
12,6 сая ам.долларыг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн байна. Нийтдээ 45,9 сая
ам.доллар буюу 60 хувийн төлөлт хийсэн байна. Бусад төслүүдтэй харьцуулахад
харьцангуй амжилттай, эдийн засгийн хүнд хэцүү, хямралтай цаг үед эрсдэлээ дааж
яваа бүтээлч төсөлюм.
Бидний хувьд Хөгжлийн Банкнаас зээл авч
байхад валютын ханш 1500 төгрөг байсан, өнөөдөр 2500 давсан байна. Бид өнөөдийн
байдлаар валютын ханшны хэлбэлзэл, зөрүүнээс 33 тэрбум төгрөгийн алдагдал
хүлээгээд байна.Биднийг төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлээд,
түүний адил танилцуулгаа хийгээд, хөрөнгө оруулалтаа татаад, гадна дотны
түншүүдтэйгээ холбогдож байхад цементийн ам.долларт харьцуулсан ханш 100 гаруй
доллар байсан. Гэтэл одоо валютын ханшийн нөлөөллөөс болоод бид өнөөдөр нэг
тонн цементийг 60, 70 ам.доллараар борлуулж байна. Энэ мэт санхүүгийн маш их
хүндрэлүүд нь төсөл хэрэгжүүлж байгаа, үндэсний үйлдвэрлэгчдийн нуруун дээр
бууж байгаа. Цементний түүхий эдийн үнэ ханш сүүлийн 2 жил тооцоологдоогүй
ихээр нэмэгдэж байна. 10 жилийн өмнө байтугай дөрвөн жилийн өмнө улс төрөөс
хамаарсан эдийн засгийн хямрал үүсэж үйлдвэрлэгч нарт сөргөөр нөлөөлөхийг
тооцоолох боломжгүй байсан. Гэсэн хэдий ч бид өөрсдийнхөө үйл ажиллагаанаас
эргэн төлөлтөө цаг хугацаанд нь цаг хугацаанаас нь түрүүлээд төлөөд явж байгаа.
Валютын ханшийн зөрүүнээс болж аж ахуйн нэгжүүд болон иргэд хохирогч байгааг төр анхаарах цаг болсон
Монгол
Улсын Хөгжлийн Банк (МУХБ) нь улс орныхоо эдийн засгийн өсөлтийг дэмжсэн,
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын
томоохон төсөл хөтөлбөрүүдийг хүүгийн өртөг багатай, урт хугацаат эх үүсвэрээр
санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан.
Харамсалтай
нь МУХБ үр ашиг багатай, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийг
харьцангуй бага хүүтэй, төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн хэдий ч бүтээн
байгуулалт, үйлдвэрлэлийг дэмжсэн төслүүдийг өндөр хүүтэй, богино хугацаатай,
ам. долларын, арилжааны шинж чанартай зээлээр санхүүжүүлсэн байна.
Олон
улсын жишгээр хөгжлийн санхүүжилт нь тухайн төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалтаа
нөхөж үр ашигтай ажиллах хүртэл хугацаагаанд буюу дор хаяж 10 жилийн эргэн төлөгдөх
нөхцөлтэй, Засгийн газрын бондын хүүгийн өртөгтэй тэнцэх бага хүүтэй санхүүжилт
өгөх байдаар дэмжлэг үзүүлдэг. Гэвч манай улсад энэ жишиг хэрэгжихгүй, хөгжлийн
санхүүжилт нь богино хугацаатай, өндөр хүүтэй, арилжааны шинж чанартай болсон
байна.
Мөн,
валютын ханшийн эрсдэлийг төв банк, хөгжлийн банк зэрэг санхүүгийн мэргэжлийн
институциуд удирдах байтал, бүтээн байгуулалт хийж буй аж ахуй нэгжийн нуруун
дээр үүрүүлж буй нь хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж
хөрөнгө оруулагчдыг алдагдалд оруулж байна. Жишээ нь Монцемент төсөл. Валютын
ханшын огцом уналт нь зөвхөн Монцемент төслөөр зогсохгүй, бусад томоохон
хэмжээний ам. долларын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдэд эдийн засгийн хүнд
дарамт учруулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг эрс бууруулах эрсдэлд оруулсан
байна.Иймд,
Засгийн газар, Монгол банк болон МУХБ богино хугацаанд бизнесийн орчинг
сайжруулахын тулд валютын зээлийн хүү болон банкны зээлийн нөхцөлийг эдийн
засгийн нөхцөл байдлаас шалтгаалж уян хатан байлгах бодлогын тодорхой арга
хэмжээнүүдийг яаралтай авахгүй бол импортыг орлох, үйлдвэрлэлийг дэмжих өндөр
хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд асар их алдагдалд орох эрсдэл үүсээд
байна.
Монцемент
хугацаанаас нь өмнө төлөлтүүдээ хийж байна
Хөгжлийн
банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат\”Монцемент”төсөл
65 сая ам.долларын зээл аваад, өнөөдрийн байдлаар хугацаанаас нь өмнө төлөлтүүдээ
хийгээдявж байна.
байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн дагуу Чингис бондын хөрөнгөөс зарцуулсан
цөөхөн төслүүдийн нэг юм. Тухайн үед ҮАБЗ-өөс нэг доллар цаанаа дахин 2-3
доллар авчрах тийм төслүүдийг санхүүжүүлэх тухай чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл
төслийн 20-30 хувьд л бондын мөнгийг оруулах, үлдсэнийг нь төсөл санаачлагч,
мөн гадаадын банк санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэх гэсэн чиглэл өгсөн. Яг
энэ чиглэлийн дагуу төслөө амжилттай хэрэгжүүлсэн компани бол \”Монполимет”-ийн
Монцемент төсөл байна.