ЗИЛ ба ”Депо-ЗИЛ” компаниудын боловсруулсан
ерөнхийлөгчийн машин ЗИЛ-411-ыг Auto.ru үзэсгэлэн худалдаанд тавьсан бөгөөд машиныг 70 000
000 рублээр үнэлжээ. Энэ машиныг 2016 онд зарах гэж байсан. Тэр үед 1.2
сая ам.доллар хүрч байсан бөгөөд хамгийн өндөр үнэлэгдсэн лимузин гэсэн нэр авч байлаа.
Машиныг \”лимузин 41047\”-ийн бааз дээр суурилуулсан,
”Монолит” гэдэг нь зөвхөн хаалганы бариул болоод машиний бүрээсэнд л хамаарна.
Энэ 4112Р загварын дугуйн тэнхлэг ихэссэн. Тэнхлэгүүдийн хоорондох зай 200
миллметр. Лимузин зургаан хаалгатай(арын хаалга аль ч талруу нээгдэнэ), зургаан суудалтай.
\”Машин ая тухтай, дээд зэрэглэлийн. Сadillac, Maybach болон Rolls-Royce загваруудаас хол давуу. Эзэмшигчийн
тав тухтай байдлыг хангахын тулд сэтгэж болох, хийж болох бүх л зүйлийг
хамруулсан. Зорчигчийн суух хэсгийн агааржуулалт, суудал цахилгаан тохируулагатай,
толь, хөшиг, жижиг бар, хөргөгч, тусгаарлагч шилтэй LCD TV-телевизор, аудиовидеосистема,
Pullman загвараар хийгдсэн
салон, жолооч ба зорчигчидын аюулгүй байдлыг хамгаалах дэртэй гэж танилцуулжээ. Зохиогчийн эрх, тэмдэглэлийг хадгалана.
\”Монолит” 7,7 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй. Хөдөлгүүр 400 морины хүчтэй ба 610
Нм эргэлтийн моменттой. Таван шатлалттай автомат дамжуулагчтай. Машин хуяглагдаагүй. Гэхдээ түүнд хуяг, капсуль суулгах боломж гэдгийг тэмдэглэжээ.