Эхийн хэвлийд байгаа урагт гажиг засан мэс засал хийжээ. Энэ мэс засал 2017 оны хамгийн онцгой, шинжлэх ухааны нээлт болж байгаа аж. Сэтгүүлч Денис Гради 24 долоо хоногтой урагт хийсэн нугасны эвэрхийн мэс заслын туршилтын гэрчээр оролцож энэ тухайгаа бичжээ. Эмч нар төрөлхийн гажигтай хүүхдийг энэхүү мэс заслын аргаар эмчлэх нь үр дүнтэй байгаа гэж танилцуулсан байна. Энэ хугацаанд 28 мэс засал хийсэн бөгөөд бүгд амжилттай болжээ. Нугасны эвэрхийн мэс засалд орсон ураг 2018 оны нэгдүгээр сарын 14-нд төрөх юм байна. Энэ үед урагт хагалгаа хийх нь хэр амжилттай арга вэ гэдгийг нарийн тогтоох боломжтой болно.
Эх сурвалж: Нью-Йорк Таймс