2017 оны 10-р сарын байдлаар 41560.2 мян.тн нүүрс олборлож, 34815.2 мян.тн нүүрс борлуулсанаас 28429.2 мян.тн нүүрс экспортонд гаргаад байна. Хөрс хуулалтын ажил 158904.2мян. м3 байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 170.21%, борлуулалт 142.95%, экспорт 154.64%-ийн үзүүлэлттэй байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.