Хулгайн гэмт хэрэг өнгөрсөн
жилтэй харьцуулахад 26 хувиар өсч, 15 мянга орчим хулгайн гэмт хэрэг цагдаагийн
байгууллагад бүртгэгджээ. Хамгийн сүүлд гэхэд гэр бүлээрээ явж 100 гаруй айл
ухсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл
мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэмт этгээд хулгайлсан эд зүйлсээ эхнэрийнхээ
бичиг баримтыг ашиглан ломбардад барьцаалдаг байсан нь тогтоогджээ. Мөн
Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээр машинтай явж, 40
гаруй айл ухсан, 18-45 насны дөрвөн хүнийг шалгаж эхэлсэн байна.