Улаанбаатараас Хөвсгөл чиглэлд явсан хот хоорондын нийтийн тээврийн автобус өчигдөр 06.00 цагийн үед осолджээ. Булган аймгаас 34 км-ийн зайд орших Түлүүгийн даваанд энэ осол гарсан байна. Уг автобусанд Хөвсгөл аймаг руу зорчиж явсан 45 хүн байжээ. Ослын үеэр хүний амь эрсдээгүй гэнэ. Автобусанд зорчиж явсан иргэдийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт шуурхай хүргэсэн байна. Хоёр зорчигчийн хөл, гар хугарсан гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Осолдсон автобус \”Тахилт транс” компанийнх бөгөөд \”Урдуур нь гэнэт мал орж ирснээс болж замын хажуугийн ус зайлуулах шуудуу руу орчихсон” гэж жолооч нь мэдүүлжээ. Энэ хэргийг Замын цагдаагийн албанаас шалгаж байна.