Өмнөд Солонгосын засаг захиргаа ирэх оны эхээр тус улсад Өвлийн Олимп болохтой
холбогдуулан 2018 оны эхээр хийхээр төлөвлөж байгаа цэргийн сургуулилтаа хойшлуулж
өгөхийг АНУ-ын Засгийн газраас хүсчээ. Ирэх 2018 оны хоёрдугаар сарын 9-өөс 25-ны
хооронд БНСУ-ын Пёнчан хотод Өвлийн 23-р Олимпийн наадам болох бөгөөд энэ
үүднээс тус улсад харуул хамгаалалтыг чангатгаад байгаа юм байна. Financial times сонины мэдээлснээр ирэх оны хоёрдугаар сард Өмнөд Солонгост болох
Олимпийн арга хэмжээний үер террорист халдлага гарч болзошгүй учраас энэхүү
хүсэлтийг БНСУ-ын Засгийн газраас тавьж байгаа ажээ. Тус улсын Батлан хамгаалах
яамны мэдэгдэж байгаагаар одоогоор энэхүү асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа
бөгөөд АНУ-ын Номхон далайн командлалын төлөөлөгч Дэвид Бэнхэм \”энэ талаар хоёр
улс дахиж нухацтай ярилцах болно” гэж мэдэгдсэн байна.