Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын тус улсыг цөмийн зэвсэг бүхий цэргийн
хэт их гүрэн болгох зорилт дэвшүүлжээ.
Энэ талаар Умард Солонгосын Цахилгаан мэдээний агентлаг Тасс агентлагт мэдээллээ.
Тэрээр Умард Солонгосын батлан хамгаалах аж үйлдвэрийн ажилчдын хурал дээр
ийнхүү мэдэгдсэн бөгөөд улс орноо цөмийн зэвсэг бүхий цэргийн хэт их гүрэн
болгох болно хэмээн хэлжээ. Ким Чен Ын мөн энэ үеэр тус улсын цөмийн
зэвсэгийн туршилт болон саяхан хийгдсэн тив алгасагч \”Хвасон-15”пуужингийн
туршилтыг түүхэн онцгой үйл явдал гэж нэрлэн манай улс бүх төрлийн зэвсэглэлийг
бүтээж чадах чадвартай болох ёстой
хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ сарын
7-нд Умард Солонгосын Засгийн газар Солонгосын хойгт дайн гарах нь зайлшгүй
хэмээн мэдэгдсэн бөгөөд АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт
нь үүний нотолгоо хэмээн мэдэгдсэн байна. Тус улс \”бид дайн хийхийг хүсэхгүй, гэхдээ түүнээс огтхон ч
айхгүй” хэмээн мэдэгдсэн юм.