Агаарын бохирдол
хамгийн ихтэй бүсэд байрлах сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн хүүхдийн тасагт
агаар шүүгч суурилуулж эхэлсэн билээ. Дэлхийн банкны санхүүжилтээр \”Цэвэр
агаар” төслийнхөн дээрх бүсэд байрлах цэцэрлэгт, нийслэлийн Агаарын бохирдлыг
бууруулах газрынхан сургууль, эмнэлэгт агаар шүүгч байршуулж байгаа юм.
Нийслэлийн Агаарын
бохирдлыг бууруулах газрын Дотоод үнэлгээ, хяналтын хэлтсийн мэргэжилтэн
Э.Эрхбаяр \”Одоогийн байдлаар агаарын бохирдол хамгийн ихтэй I бүсэд байрлах 11
эмнэлэг, амаржих гурван газар, найман дүүргийн Эрүүл мэндийн төв, 21 сургуулийн
бага ангийн хичээлийн танхимд агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Энэ сарын 21-нд
агаар цэвэршүүлэгч 113-ыг олгоно” гэв.
Өндөр төлбөртэй хувийн
сургуулиуд улсынхтай барьцаж, агаар цэвэршүүлэгч олгохыг хүсэх болсон. Энэ
боломжтой, эсэхийг түүнээс лавлахад, \”Зорилтот бүлгийн сургууль, цэцэрлэгт
олгоод илүү гарвал хувийн сургуульд өгч болно” гэлээ. Нийслэлээс агаар
цэвэршүүлэгч авахад зориулж 300 сая төгрөг төсөвлөжээ. Уг хөрөнгөөр нэг ширхэг
нь 704 мянган төгрөгийн үнэтэй агаар цэвэршүүлэгч авч буй бөгөөд энэ нь 80 ам
метрээс дээш талбайг цэвэршүүлэх юм байна.