Шинжлэх
ухааны доктор, профессор, ОУХМ, гавьяат дасгалжуулагч Л.Ням цуврал номын гурав
дахь нь болох \”Монгол бренд мэх” ном уншигчдын хүртээл боллоо.
Тэрбээр энэ бүтээлдээ \”Үндэсний бөхийн барилдааны тухай ойлголт нь монголчуудын
салшгүй их өв, үеийн үед улам баяжиж үргэлжилж байх гайхамшигт соёл, зан
заншил, бидний амьдралын хэв маяг, өвөрмөц уламжлалт арга хэмжээ юм. Бөх бол
мэх. Монгол хүний бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, сэтгэцийн өндөр хурд,
байгалиас заяасан төрөлхийн хурц боловч ухаалаг чанаруудыг харуулсан мэх,
мэхийн хувилбарууд биднийг дэлхийд өндөрт өргөж өөдрөг авч яваа юм” гэжээ.
Уг номондоо, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Оюунболд, З.Дүвчин, Л.Энхбаяр,
П.Сүхбат, Б.Гантогтох, Ц.Цогтбаяр, Б.Наранбаатар, О.Пүрэвбаатар, С.Батцэцэг,
Б.Түвшинтулгын мэх, самбо, жүдо бөхийн Ч.Өвгөнхүү, Г.Батсүх, Н.Түвшинбаяр,
Х.Цагаанбаатар, О.Уранцэцэг, Д.Сумъяа зэрэг олон шилдэг бөхийн гайхамшигт
мэхүүд дараалан дэлхийн шилдэг мэхээр шалгарсан нь монгол болон дэлхийн \”Бренд
мэх” болсныг онцолжээ.
Тэрбээр, Х.Баянмөнх аваргын \”Монгол бөхийн барилдааны ов, мэхийн
чуулган судар” номондоо нэгэнт тогтоогоод байгаа 725 мэхээс гадна үндэсний
бөхийн барилдаан болон бөхийн чөлөөт, жүдо бөхийн улс, олон улс, ази, ДАШТ-ий
үеийн техник тактикийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн тоо, чанарт хийсэн удаа
дараагийн судалгаан дээр үндэслэн гүйцэтгэж байгаа мэх, мэхийн хувилбарт дүн
шинжилгээ хийж дундаж тоог гаргажээ.
Дээрх мэхнүүдээс сорчлон 99 мэхийг шалгаруулан сонгож \”Бренд мэх\”
болтол гүйцэтгэж амжилт гаргасан бөх, түүний онцлогийг судлан гаргаж олны
хүртээл болгосон нь энэ номын ач холбогдол оршиж байгаа юм байна.