Баянхонгор аймгийн Барилгын цэргийн 339 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн санаачлагаар, цас цэвэрлэх төхөөрөмж бүтээжээ.
Төхөөрөмжийг тусгай зориулалтын машинд угсарч, гар удирдлагаар ажиллуулах бөгөөд 20-30 см зузаан цасыг саадгүй цэвэрлэх чадалтай. Төхөөрөмжийг орос материалаар хийсэн бөгөөд ойрын 10 жилдээ эвдэрч гацахгүй, бат бөх гэнэ.
Цэргийн ангийнхан \”Хот тохижилт” ОНӨХХК-нийн дарга С.Готовт тус төхөөрөмжөө өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн их цаснаар тус аймгийн \”Хот тохижилт\” компани, хурандаа Б.Эрхэмбаяр захирагчтай барилгын цэргийн 339 дугаар ангитай хамтран цас цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн. Тэдэнд тоног төхөөрөмж байхгүй, дагтаршсан цасыг хүрз жоотуугаар цэвэрлэхэд цаг хугацаа их орсон зэрэг нөхцөл байдлаас үүдэн цас түрэх тусгай төхөөрөмж хийе гэсэн санаачлага төржээ. Тус санаачлагыг аймгийн Засаг дарга дэмжиж, төхөөрөмж хийх төсвийг шийдэж өгснөөр ийнхүү бодит ажил хэрэг болоод байгаа аж.