Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний дэгдэлт
эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж,
үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тодорхой ажлуудыг зохион
байгуулж байна.Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийгдсэнээс
томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдол оношлогджээ.Энэ ньнийт үзлэгийн 5.4хувийг эзэлж
байгаа нь өнгөрсөндолоохоногийн
дунджаас 1.1хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8хувиар
багаүзүүлэлттэй
байгаа юм.
Нийт өвчлөгсдийн 33.5хувийг
0-2 нас, 26.6хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийнтүргэн тусламжийн 1744 дуудлага ирснээс 44.9хувьньтомуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Томуу, томуу төст өвчлөлийн хувьдЧингэлтэй
дүүрэгт 5.9хувь, Хан-Уул дүүрэгт 5.8хувийг тус,тус
эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.Нийслэлийн эмнэлгүүдэд насанд хүрэгсдийн
орны 14.1хувьбуюу 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд
342 орнэмэлтээртавьж орны зохицуулалт хийсэн бөгөөд нийт 517 ороор хүүхдийн
орны тоог нэмэгдүүлжээ.