УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар төрийн ордны А танхимд Тагнуулын
ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэдний ийн
хэлэлцэж байх хооронд УИХ хаалттай хуралдаж, Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар
томилчихлоо.
Харин А танхимд өрнөсөн хэлэлцүүлэг дундаас Баянгол дүүргийн Татварын
хэлтсийн дарга асан Д.Энхбатын мэдүүлэг анхаарал татав. Тэрээр Б.Хурцын
эхнэрийн \”Сарнайх” компанийн татварын өрийг барагдуулах ажлыг хариуцан ажиллаж
байсан байна. Сарнайх компани зарим борлуулалтаа татварт тайлагнадаггүй байсан
бөгөөд энэ асуудлаас үүдэн дүүргийн татварын хэлтсээс 239 сая төгрөгийн акт
тавьсан байна. Мөн энэ өрийг барагдуулах зорилгоор Сарнайх компанийн дансыг
хааж, орж ирсэн орлогыг нь шууд авдаг байж. Гэвч үүнээс болооод Д.Энхбат
буруудаж 14 сар хоригдсон байна. Үүнийгээ тэрээр \”над дээр гүйцэтгэх ажиллагаа
явуулсан” гэж тайлбарлав. Мөн Б.Хурц эхнэрийнх нь компанид татварын акт
тавьсантай холбоотой надад өс зангидсан гэж өөрөө хэлж байсан гэлээ.
Үүнээс гадна Б.Хурц 20 сая төгрөгөөр обьект худалдаж авсан бөгөөд эргүүлэн
490 мянган ам.доллароор худалдсан байна. Гэвч арилжаа хийсэн хэдий ч татвар
төлөөгүй асуудал хөндөгдөж, 1.4 сая төгрөгийн акт тавигдаж байсан тухай
Д.Энхбат хэллээ. Ийм л хүн БНСУ-д Монголыг төлөөлж, Элчин сайдаар суухаар боллоо. УИХ-ын
гишүүдэд ямар нөлөө үзүүлсэн болоод хаалттай хуралдуулж, тэндээс ногоон гэрлээр
\”Солонгосын виз” авсныг бурхан л мэдэх байх даа.