УИХ хаалттай хуралдаж, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг 90 гаруй хувийн саналаар Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суух онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томиллоо. Гэвч Б.Хурцыг Элчин сайдаар томилоход эсрэг саналтай гишүүд цөөнгүй байв. Тэдний нэг нь Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж юм. Тэрээр энэхүү томилгоонд их л бухимдалтай байгаагаа илэрхийллээ.