Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 29. Адъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.