Маракас шигшүүргэ
Маракас буюу Марака шигшүүргэ (Испаниар: maracas) нь Антилийн арлын уугуул Таино индиан омгоос гаралтай эртний цохиур хөгжим.Өдгөө Маракас нь Латин Америкт өргөн тархсан хөгжмийн зэмсэг юм. Маракас шигшүүргийг нэг гартаа болон хоёр гартаа хосоор нь барьж тоглоно.
Анхлан Калебас модны (Латинаар:Crescenta cujete) модны жимсийг хатаан хийдэг байжээ. Уг жимсийг Кубад \”Гуира\” (Испаниар: güira), Пуэрто-Рикод \”Игуэро\” (Испаниар: higüero) хэмээн нэрлэдэг. Калебас мод Энэтхэг, Антилийн арлууд, Мексик, Панамд ургадаг. Игуэро жимс нь маш хатууу ногоон хальстай бөгөөд голч нь 35 см хүрдэг. Уг жимсээр хөгжмийн зэмсэг, сав суулга хийдэг.
Маракас шигшүүргийг багавтар бөгөөд зөв хэлбэртэй жимс сонгон авч зөөлөн эдийг нь аваад хатааж дотор нь жижиг ширхэгтэй хайрга, тариа будааны үр хийнэ. Маракас шигшүүргэ бүр өөрийн өвөрмөц дуу авиаг гаргана.
Индианы Маракас шигшүүргэтэй төстэй хөгжим Африкийн Йоруба үндэстэнд байдаг. Тэд Тарвасаар Маракастай төстэй шигшүүргэ хөгжим хийх бөгөөд түүнийгээ Агбе (Испаниар: agbe) хэмээн нэрлэдэг.