Самса
Уйгур үндэстний зоог
Уйгур хуушуур самсааг хийхийн тулд эхлээд гурилаа шигшиж, өндөгөө хийгээд дээрээс нь 1 аяга давстай хүйтэн ус хийж зуурна. Зуурсан гурилаа гялгар уутанд хийж хөргөгчинд 1 цаг байлгана. Энэ хугацаанд хонины сүүл, махаа жижиглэн татаад сонгиноо жижиглэн хэрчиж махан шанз дээрээ нэмж давс, перцээ цацаад хольж хутгана. Зуурсан гурилаа гаргаж 2 хэсэгт хуваагаад элдэж хонины сүүлээр тослоно. Гурилаа бууз хуушуурны нэгэн адил бэлтгэж элдэнэ. Шанзан дээрээ хөлдөөсөн ясны шөлөө үрүүрээр үрж холиж хутгаад элдсэн гурил дээрээ шанзаа тавьж захуудыг нь чимхэж дугуй, гурвалжин, дөрвөлжин хэлбэр үүсгээд тослож шарах шүүгээнд 200°C хэмд 20-30 минут жигнэнэ.
Орц: 25-30 ширхэг самса хийхэд
- Хонины далны мах 0,5 кг
- Хонины хайлуулсан сүүлний тос 4 халбага
- Ясны шөл 1/3 аяга
- Булцуут сонгино 1-2ш
- Өндөг 1ш
- Хар Кунжутын үр 2 халбага
- Зира 1 халбага
- Хар перц
- Халуун чинжүү 1 чимх
- Давс