Атлантагийн Хартсфилд-Жэксоны нисэх
буудалд цахилгаан тасарсны улмаас олон тооны нислэг цуцлагдаж, хойшилсон байна.
Гэвч одоогоор ийнхүү цахилгаан тасарсны шалтгаан тодорхой болоогүй байгаа
бөгөөд гал сөнөөгчид, эрчим хүчний ажилтнууд гэмтлийг засахаар шуурхай ажиллаж
байгаа аж.
Тус нисэх буудалд гаднаас ирэх
нислэгийн хуваариудыыг өөрчилж, заримыг нь өөр буудалд шилжүүлэх зэргээр арга
хэмжээ авсан байна. Тог цахилгаангүйн улмаас нислэгийн аюулгүйн шалган болон
зурвасуудыг шалгах боломжгүй учраас гадагш нисэх хуваарьтай олон нислэгийг
цуцлахад хүрчээ.
Нисэх буудлын зүгээс мэдэгдсэнээр, цахилгаан
Ням гаригийн 13:00 цагийн үед тасарсан бөгөөд одоо болтол гэмтлийн шалтгаан
тодорхойгүй байгаа аж. Холбооны нисэх хүчний захиргаанаас Атлантад газардах
байсан нислэгүүдээ зогсоож, тэнд ажиллаж байсан тоног төхөөрөмжүүдээ унтраасан
байна.
Нисэх буудлыг эрчим хүчээр ханган
ажилладаг Жеоржиагийн эрчим хүчний компани мөн гэмтлийн шалтгааныг тогтоохоор
ажиллаж байгаа юм. Компанийн зүгээс твиттер хуудастаа, \”Нисэх буудал дээр манай
тусгай багийнхан цахилгааны гэмтлийн шалтгааныг аль болох хурдан олж тогтоохоор
ажиллаж байна” хэмээн жиргэжээ. Харин олон нийтийн сүлжээгээр нисэх буудлын
зорчигчид харанхуйд хүлээж буй гэрэл зургууд нэлээд тархсан байна.
Хартсфилд-Жэксон нь өдөр тутамд 250,000
зорчигч, 2,500 гаруй ирж буцах нислэг хүлээн авдаг дэлхийн хамгийн их
ачаалалтай нисэх буудалд тооцогддог билээ. АНУ-ын иргэдийн 80 хувийг агаарын
тээврээр хангадаг Атланта нь тус улсын томоохон боомт хот учраас улс доторх
аялалуудын ихэнх нь зогссон байн.
Б.Болормаа