Оросын
аюулгүйн албаныхан Санкт-Петербург хотын Казань сүмд томоохон террорист ажиллагаанд
бэлтгэж байсан долоон хүнийг баривчилсан видео бичлэгийг танилцууллаа. Тус
бичлэгт тэдгээрийн нэгийг барьж буй бичлэгийг үзүүлсэн бөгөөд сэжигтний
мэдүүлгээр: тэсрэх бодис хийж шилэн саванд савлах байжээ. Тусгай албаны
мэдээллээр тэд \”Исламын улс” байгууллагын террористуудын талынх бөгөөд тэдний
амьдарч буй байрнаас их хэмжээний тэсрэх бодис, гар хийцийн тэсрэх бодис, буу,
галт хэрэгсэл, хэт туйлширсан ном хэвлэлүүдийг хураан авчээ. Халдлага бямба гаригт /2017.12.16/ хийхээр төлөвлөсөн
байжээ, гэж Оросын талаас мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Владимир
Путин арван хоёрдугаар сарын 17-ны бүтэн сайн өдрийн орой Трамптай утсаар
ярьсан талаар ТАСС мэдээллээ.
ОХУ-ын
ерөхийлөгч Владимир Путин, АНУ-ын Тагнуулын төв байгууллагаас аюулт халдлагаас сэргийлэхэд чухал мэдээлэл дамжуулж өгөсний
хариуд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад тусгайлан талархал илэрхийлсэнийг
Цагаан ордон болон Кремлээс мэдэгдсэн байна.
АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллийн мөрөөр ОХУ-ын аюулгүйн
албаныхан Санкт-Петрбург хотын Казаны сүмд террорист халдлага үйлдэхээр
төлөвлөж байсныг таслан зогсоожээ.
Ерөнхийлөгч
түүнчлэн АНУ-ын Тагнуулын төв байгууллагын дарга болон тагнуулын шуурхай
албаныханд талархал дэвшүүлж байгааг дамжуулахыг Трампаас хүсчээ. Путин \” АНУ
болон тэдний иргэдэд хамаарах террорист заналхийлэлийн талаархи мэдээлэл хүлээн
авсан даруйдаа Оросын тусгай албаныхан хамтын ажиллагааны хүрээнд, амеркийн тусгай
албаныханд нэн яаралтай шууд дамжуулна”-гэж амалсан талаар бичжээ.
Ц.Пүрэвдорж