Шүүхийн хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс иргэн Г.Номуундарийн бичлэгт дурдсан
шүүх хурлын талаар албан ёсны хэвлэлийн мэдээ гаргасныг бүрэн эхээр нь хүргэж
байна. Одоогоор шүүхэд түүнтэй холбоотой ямар нэгэн хэрэг шилжиж ирээгүй байгаа
аж.
Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын
18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн
хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдээлж байна.Иймд иргэн
Г.Номуундарийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн сүлжээнд түгээсэн
\”Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл
үндэслэлгүй болно.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтэс