Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо тун удахгүй дөрөв
дэх хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа билээ. Тэрбээр \’Шинэ хүн маань өнөө,
маргаашгүй мэндэлнэ. Маш их догдолж байна. Хүүхдийг би ямар ч сонголтгүй,
эмэгтэй хүнд өгч байгаа бурхны том бэлэг гэж боддог. Хүн ер нь амьдралдаа
хүнээр дутдаг. Тухайлбал, хүний хайр халамж, хүний дулаан сэтгэлээр дутдаг.
Тийм ч учраас хүүхдүүд маань бие биеийнхээ өмөг түшиг нь болж хамтдаа бүхнийг
хийдэг, ойр дотно байгаасай” гэж хүсдэг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа
онцолжээ.