Канад улсын иргэн, тэрбумтан эр ба түүний эхнэрийн үхлийн шалтгааныг хүн амины хэрэг хэмээн үзэж мөрдөн шалгаж байгаа талаараа Торонтогийн цагдаагийн газраас мэдэгджээ.
Өнгөрөгч Баасан гаригт Торонто хот дахь гэртээ нас барсан байдалтай олдсон 75 настай Барри Шерман болон түүний эхнэр Хани нар үхлийг хүн амины хэрэг гэж үзээд ийнхүү шалгах ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн задлан шинжилгээний хариугаар хохирогчдыг хоёуланг нь хоолойг нь боомилж хөнөөсөн болох нь тогтоогджээ.
Үүнээс өмнө хохирогчдын гэр бүлийнхэн тэднийг амиа хорлосон байж болзошгүй хэмээн таамаглаж байжээ. Харин Ням гаригийн орой задлан шинжилгээний хариу гарсныг цагдаагийн газраас мэдэгдэж, Торонтогийн Хүн амины хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг шалгана гэсэн юм. Канадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн эх сурвалжаас аллага байсан хэмээн мэдээлж байсан ч, гэр бүлийнхэн нь үүнд итгэхгүй байгаагаа хэлж байжээ.
Б.Болормаа