Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их
аварга төдийгүй ёкозүна цолтон болсон анхны Монгол бөх Асашёрюү Долгорсүрэнгийн
Дагвадорж сүүлийн өдрүүдэд хүчний бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа. Зарим иргэд
Аса аваргыг бэлтгэл хийгээд эхэлснийг хараад гайхаж буй. Гэхдээ аварга
арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Японы \”ABEMA” интернет телевизээр гарах \”Асашёорюүг унагаагаад 10 сая иен”нэвтрүүлэгт оролцохоор ийн бэлдэж байгаа юм. Аса аваргыг ялсан нь 10 сая иен
авах аж. Харин түүний хувьд энэхүү тулаанд ороход цөөн хоног үлдсэн тул
бэлтгэлээ эрчимтэй хийсээр байна. Хэдийгээр 2010 нэгдүгээр сард мэргэжлийн
сүмогийн дээд зиндаанд түрүүлж, зодог тайлж байсан Аса аварга нэгэн
сорилтод орох гэж бэлтгэсээр байна.
Ард түмний хайртай аваргуудын нэг Асашёрюү аварга шинэ жилийн
баяраар \”Асашёорюүг унагаагаад 10 сая иен”
нэвтрүүлэгээр уулзана.
Энд нэгэн мэдээллийг сануулахад Асашёорюү Д.Дагвадорж
өнгөрөгч дөрөвдүгээр сард Монголын холимог тулааны \”Зэв” холбооны \”Капитан”
буюу ахмад болсон билээ. Японы холимог тулааны \”Rizin” холбоо энэ сарын сүүлээр
Сайтама мужид тулаан зохион байгуулахаар болсон бөгөөд үүнд Монгол
Улсын тулаанч Б.Азжавхлан Японы мастер тамирчин Такая Хироюүкитэй нударга
зөрүүлэх юм.
холбоо 2015 онд байгуулагдсанаас хойш Асашёорюү аваргад холимог тулаанд оролцох
саналыг тавьж байсан гэдэг. Харин энэ удаагийн Б.Азжавхлангийн арын баг
бүрэлдэхүүнд Асаршёорюү Д.Дагвадорж бий.