Авлигатай тэмцэх газраас энэ оны арванхоёрдугаар сарын 1-15-ны
өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 41 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 65 гомдол,
мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23
гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол,
мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Ажиллагаанд одоогоор 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд эрүүгийн 7 хэрэг хүлээн авсан
бөгөөд 19 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 194 хэрэгт мөрдөн байцаалтын
ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 эрүүгийн хэргийг хаах, 4
эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ.
Одоогоор 170 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.