Шинэ жилийн баярын үеэр Улаанбаатар хотоос орон нутаг руу, орон нутгаас хотод бялууны төрлийн бүтээгдэхүүн татан авч, худалдаалахгүй байхыг аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас анхаарууллаа. Дээрх төрлийн бүтээгдэхүүний дийлэнх нь хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой бус, гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй байдгийг холбогдох албаныхан хэлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 305 дугаар тогтоолоор баталсан \”Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх технологийн зохицуулалт\”-д зааснаар \”Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 0-6 хэмийн дулаан бүхий зориулалтын хөргүүрт 24-48 цаг хадгалж худалдаалдаг, хадгалалтын хугацаа богино /1-3 хоног/, түргэн муудаж чанар байдлаа алддаг\” бүтээгдэхүүн учир холоос тээвэрлэх нь хөлдөх, хугацаа хэтрэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг үүсгэх учир дээрх албан бичгийг хүргүүлсэн байна.
Тус албан бичгээр хүнсний худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, аймгийн МХГ-тай хамтран ажиллахыг зөвлөлөө.
Баяр ёслолын үеэр хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгийн зөрчилтэй, хадгалах нөхцөл алдагдсан /хөлдсөн/ бялууны төрлийн бүтээгдэхүүнээс шалтгаалж нийтийг хамарсан хордлого халдвар гаргах эрсдэлтэй тус худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид хаа хаанаа анхааралтай байхыг мөн сануулав.