Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллахаар төлөвлөөд байна.
Энэ хүрээнд тэрээр цахилгаан халаагуураар халаалтын асуудлаа шийдсэн Согинохайрхан дүүргийн гуравдугаар хороо Бага наранд оршин суух Т.Ганбаатарын гэрт очиж ажиллах аж. Ерөнхий сайд мөн 22 дугаар хороо, Хилийн 0151-р анги орчмын халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн дулаан хангамжид холбох гадна шугам, ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн ажлын явцтай танилцан, хувийн хэвшлийн компаниудын санал болгож буй цахилгаан халаагууртай танилцах юм байна.