Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа цагаан
будаатай холбоотой асуудлаар яг одоо Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас
мэдээлэл хийлээ.НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн\”Улаанбаатарт
худалдаалагдаж байгаа цэгүүдээс дээж авч, шинжилж үзсэн. Хуурамч цагаан будаа
гэдэг нь нотлогдоогүй.Анх 2011 онд БНХАУ-ын олон нийтийн сүлжээнд ийм мэдээлэл
гарсан юм билээ. Энэ нь тухайн үедээ худал мэдээлэл гэдэг нь нотлогдож
байсан.Фэйсбүүкээр явж буй мэдээллээр резинэн, нийлэг зүйлээр хийсэн,
шатаахаар барьцалдаж байна гэсэн байсан.Үр тариа 50-80 хувь нь цардуулаас
бүтдэг. Цагаан будааны 80 хувь нь цардуул байдаг. Хүнсний бүтээгдэхүүн чинь
шатамхай.Үүнийг нийгэмд шатааж үзүүлээд, өвчин тусна, хуурамч гэсэн
мэдээлэл түгээж, ард иргэдийг айдаст автууллаа.
НМХГ-аас цагаан будааг импортоор орж ирэхэд нь хяналт тавьж,
худалдаан дээр байхад нь ч хяналт шалгалт хийдэг.Фэйсбүүктэй холбоотой
мэдээлэлтэй холбоотой нэг ч гомдол НМХГ-т ирээгүй.Бидфэйсбүүкээр мэдээлэл
цацсан хүмүүстэй холбогдоход хариу өгөөгүй\” гэв.
4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгажээ
МХЕГ-ын ХМХГ-аас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16,
Тайландаас 4, Японоос 4, АНУ 1, Австрали 1, Какахстанаас 2 компани цагаан будаа
импортлох мэдэгдэл авсан байна.Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын 8
терминаль дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8
улсаас цагаан будаа импортолсон байна.
Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж
байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийж байна.2017
онд цагаан будаа импортлож, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж 38 иргэний худалдаалж
буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагаан будааны гарал үүсэл, чанар
аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна
Хяналт шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл
хөтлөлтгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харъяа дүүргийн
мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан
будааг савласан зэрэг зөрчил бүхий 3 ААН-д /Хүрэл тайж, МК сторe, Бишрэлт
веллмарт/, 3,350,000 төгрөг, 1 албан тушаалтанд 720 мянган төгрөг, 3 иргэнд
1,440,000 мянган төгрөг нийт 7 аж ахуйн нэгжид 5 сая 510 мянган төгрөгийн
торгуулийн арга хэмжээ авч барагдуулж, зөрчил дутагдалыг арилгуулан,1
иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоосон.
2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа
лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, 7
иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон
шавж, пестицид, хүнд металлын үлдэгдэлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд
12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс 9 дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, 2
дээж хугацаа дууссан, 6 дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага
хангаагүй гарсан байна.
Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр шаардлага хангаагүй гарсан цагаан будааг савласан, худалдаалж байсан иргэн, аж ахуйн нэгжид Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэм журмын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, гурван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгажээ.