Үндсэн хуулийн цэц маргааш хуралдаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын талаарх маргааныг хэлэлцэх болжээ. Тодруулбал Цэцийн Их суудлын хуралдаанаар \”УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй\” гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх болсон байна. Нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд хандан УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар гомдол гаргасны мөрөөр дээрх маргааныг хэлэлцэх болжээ.