НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 24-нд
болох аж. сугалаанд 2017 оны арваннэгдүгээр сарын 1-31-ний өдрийг хүртэлх
хугацаанд худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд
хамрагдах юм байна.
Хэрэглэгч та сугалааны тохирол явагдах өдрийн
өмнө буюу 12 дугаар сарын 23-ны дотор багтаан баримтаа бүртгүүлэх
шаардлагатай. Энэ удаагийн сугалааны супер азтан 100 сая төгрөг хожих юм. Хууль хэрэгжиж
эхэлснээс хойш нэг жил есөн сарын хугацаанд нийт дөрвөн азтан 100 сая төгрөг
хожсоны хамгийн сүүлийнх нь өнгөрсөн наймдугаар сард тодорч байжээ.