Япон, ОХУ-
тай энхийн хэлэлцээр хийхэд ”дэс дараалалтай хөдлөх” бодолтой байна гэж тус
орны ерөнхий сайд Синдзо Абэ мэдэгдсэн. ”Бид дөрвөн арлуудыг өмчлөх асуудлыг зөвшөөрүүлэх болон энхийн хэлэлцээр
хийхэд дэс дараалалтай урагшлах болно”-гэсэн ерөнхий сайдын үгийг ТАСС иш татжээ.
Түүнчлэн Абэ
Курилийн өмнөд хэсэг дэх хамтарсан ажиллагааны төслүүдийг бодитой болгох талаар
Токио ба Москвагийн хоорондох зөвлөлдөөнийг түргэтгэх саналтай байгаа талаар
мэдэгдлээ. Тухайлбал, энэ нь загасны аж ахуй, хог дахин боловсруулалт, салхин
эрчим хүч болон аялал жуулчлалын хүрээний асуудлууд юм.
Энэ асуудлаар
Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон Японы ерөнхий-Сайдсиндзо Абэ нар энэ
оны есөн сард Владивостокт болсон уулзалтын явцад хэлэлцэж байсан билээ.
Талууд, хамтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудал нь энхийн хэлэлцээр хийхэд алхам
болно гэж үзэж байсан билээ
Ц.Пүрэвдорж