Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан \”Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан \”Дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож, иргэдийг хот төлөвлөлтийн мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх зорилготой онлайн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Дундын мэдээллийн сангийн https://ulaanbaatar.maps.arcgis.com цахим системийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад болон олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ ирэх баасан гаригт буюу энэ сарын 22-ны 09.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимын хурлын зааланд болно гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.