БНСУ-ын
Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас
өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр солонгос хэлний шалгалтанд
багагүй өөрчлөлт орсон мэдээллийг хүргэжээ. Тус улсад гэрээгээр ажиллах
хүсэлтэй иргэдийн авдаг солонгос хэлний шалгалтын журамд 2018 оноос эхлэн
нэмэлт өөрчлөлт оржээ. Үүнд өмнөх заалтанд дээр нэмээд Мэргэжлийн бус ажилчны
буюу Е-9, далай тэнгисийн ажилчны буюу Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил оршин
суугаагүй байх гэснийг нэмэлтээр оруулсан байна.
Энэ жилийн солонгос хэлний шалгалтад 8429 иргэн бүртгүүлснээс
5933 нь шалгалт өгч 1635 иргэн тэнцсэн гэсэн үнэлгээг авчээ. Одоогоор эдгээр
тэнцсэн иргэдээс өнгөрөгч аравдугаар сарын байдлаар 850 нь БНСУ-д үйлдвэрт
гэрээгээр ажиллахаар яваад байна. Дэлгэрэнгүй мэдээллийгэнд дарж үзнэ үү