Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд
сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин сураггүй
алга болсноос хойш өдгөө нэг сар 18 хоног өнгөрөөд байна. Гэвч өдийг хүртэл
ямар ч сэжиг таамаггүй байсаар буй юм. Тус суманд Цагдаагийн ерөнхий газраас гарсан 10-аад хүний
бүрэлдэхүүнтэй баг, Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн 30
гаруй цагдаагийн алба хаагч, Улаанбаатараас очсон хоёр үнэрч нохой ажиллаж,
охиныг эрэн хайсаар байгаа гэх мэдээлэл бий. Гэвч сүүлийн хэдэн хоногт эрлийн
ажиллагаа хийж буй эсэх нь тодорхойгүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж.