Монгол, Буриад, Тува гэсэн монгол туургатан гурван улсын бөхчүүд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийж байна.Уг хамтарсан бэлтгэл энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм. Манай улсаас Орхон аймгийн \”Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор ОУХМ Д.Алтангэрэл, спортын мастер Х.Болортуяа, Б.Халиунаа, Г.Төрмөнх тэргүүтэй өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн 17 тамирчин бэлтгэлд хамрагдаж байгаа юм.
Харин Буриадаас Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев, залуучуудын анхдугаар олимпийн наадмын аварга Алдар Бальжинимаев, \”Монголиа Опен” ОУТ-ий медальт Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Булат Батоев, Тувагаас оюутны дэлхийн аварга Дондук-оол Хуреш, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний медальт Айхан Ондар тэргүүтэй бөхчүүд бэлтгэлд хамрагдсан байна.