Австралийн үндэсний цэцэрлэгт
хүрээлэнд орших 115 сая жилийн настай динозаврын мөрийг хорлон сүйтгэгчид
сүйтгэсэн хэрэг гарчээ. Палентологичид энэхүү мөрийг 2006 онд Викториа мужийн
Флэт Рок гэх газарт теропод динозаврын мөрийг илрүүлж байжээ. Энэ нь динозаврын
олон мянган яс, шүд олдож байсан, динозаврын чулуужсан хэсэг газар гэдгээрээ
ихээхэн нэрд гарсан газар юм.
Хорлон сүйтгэгчид 30 см өргөнтэй
тэрхүү мөрний гурван хурууны хэсгийг алхаар хөндөн чирж сүйтгэсэн байх хэмээн
холбогдох мэргэжилтнүүд нь үзжээ. Тус хүрээлэнгийн байгаль хамгаалагч Брайн
Мартин \”Хэн нэгэн алх юм уу, чулуугаар динозаврын мөрний хурууны хэсгийг
сүйтгэсэн байсан” хэмээн ярьжээ. Сэжигтнүүд мөрний чулуужсан хэсгийн
эргэн тойрныг сүйтгээд удаагүй байхад нь тэнд аялж явсан сургуулийн багийнхны
ахлагч олж, энэ талаар мэдэгдсэн байна. Тэд олон нийтийн анхаарлыг татаж
зугаацахын тулд санаатайгаар хэргийг үйлдсэн байх хэмээн таамаглаж буйгаа ноён
Мартин мэдэгдсэн юм.
Б.Болормаа