Засгийн газрын ээлжит
хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий
боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш,
албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой
журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх бөгөөд
урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.